Яармагийн гүүрийг завсарлахаар түр хугацаагаар хаалаа
2015/12/03
Яармагийн гүүрэн дээр Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөсөн ноцтой осол гарсан билээ. Тэгвэл уг ослын улмаас төмөр гүүрийг түр хугацаанд хаалаа. Тодруулбал, гүүрний даацын тулгуур багананд доргилт орж их ачаалал авах юм бол нурах аюултай болсон байна.
Иймд тодорхойгүй хугацаагаар хааж засвар хийхээр Нийслэлийн авто замын газраас ажиллаж эхэллээ. Хуучин гүүрийг сөрөг хөдөлгөөнд оролцуулж байгаа гэж Замын цагдаагийн газраас мэдээлэл өгөв.
Х.Даваа
Зочин · 2015/12/04
Даварсан автобусны жолооч нар....
Зочин · 2015/12/03
нэг талаараа яг гарсан ослыг нь харахад энэ бүх хүмүүс азтай хүмүүс гэж хэлмээр байна доошоогоо унчихсан бол яанаа ий та бүхэн азтай хүмүүс шүү баяр хүргэе
Зочин · 2015/12/03
ийм аймаар осол гарчихсан байхад Болд гэдэг хүнээс батаар сайтан дээр ярилцлага авсан байсан тэгэхэд хүн бэртэж гэмтээгүй автобусны жолооч л толгойндоо жоохон гэмтэл авсан гэж ярьсан байсан юун хүн бэртэж гэмтээгүй вэ гэмтээгүй байж болох ч 1 жил магадгүй хэдэн жилийн дараа энэ айшигт ослын чинь өвчин нь илэрнэ шүү энэ автобусанд сууж явсан зорчигдоо хэлэхэд автобусны жолоочоор нь баталгаа гаргуулж аваа гэж их бага хэмжээгээр өөрт мэдэгдэхгүй доргилт байжил байгаа шүү гэдгийг хэлмээр байна
Зочин · 2015/12/03