​Өнөөдөр болох МАН-ын бага хуралд С.Баяр оролцохоор болжээ. Тэрбээр намын дар­гын ажлаа өгснөөс хойш намын ажилд нэг ч удаа оролцоогүй бөгөөд өнгөрсөн хугацаанд Америкт амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн юм.

С.Баяр эх орондоо ирсэн ч улс төрд оролцолгүй Булган аймагт амарч бай­сан. Ийнхүү удаан хугацаа­ны амрал­тын дараа тэрбээр намынхаа амьдралд санаа тавьж эхэлсэн бөгөөд ойрын үед намын зарим гишүүн­тэй ч уулзаж амжсан байна. Ямар­тай ч удтал хойшилсон МАН-ын  бага хурлын содон хүн нь С.Баяр байх ажээ.