Топ Э.Сэлэнгээг андахгүй биз ээ. Монголын загварын ертөнцөд богино хугацаанд өндөр амжилт үзүүлж топ модель болж байсан. Өдгөө хэдийнээ өөрийн өнгө төрхөө загварын тайзнаа тунхаглаад авсан бөгөөд өөрийн гэсэн агентлагтай болсон юм.

Тэрбээр “Хайр бол амьдралыг хөдөлгөгч хүч. Эцэг, эхийн хайраар өсөөд хань ижлийн хайраар амьдардаг байх. Харин сексийн тухайд бол амьдралын бас нэгэн сайхан амт. Сексгүйгээр амьдралаа төсөөлөхөд үнэхээр хэцүү. Хайр, секс хоёр бол нэг дор байж л хүнд сайхныг мэдрүүлнэ. Сайхан хайраас үүдэлтэй секс бол галзуурмаар амттай ш дээ” хэмээн нэгэнтээ ярьж байсан удаатай. Энэ жилийн гоёл наадмын тайзыг Монгол бүсгүйн төрхөөр эзэгнэж чадлаа.

О.Ариун