Хятадын  Чаньчун хотын оршин суугч эмэгтэй нөхрийнхөө амийг аварчээ. Тэрээр амиа хорлохыг завдсан нөхрийнхөө дотуур өмднөөс зуурснаар мунхаг эрд дахин амьдрах хувь заяажээ. 


45 настай Ван Ли гэх эр ажлаасаа халагдан олон сарын турш гэртээ байхдаа ихээхэн гунирхалд автжээ. Тиймээс ажилгүй эр сэтгэл санаагаар унан амиа хорлохоор шийдэн тагтнаасаа үсэрсэн байна. Азаар энэ үед эхнэр нь түүнийг харан дотуур өмднөөс нь зууран аврагчид иртэл нөхрөө тас зууран зогсчээ. 

Ийнхүү сонор сэрэмжтэй байснаар хайртай нөхрөө аварчээ.