Энэ зураг дээрх хүү генийн тун ховор өвчтэй бөгөөд шөнө унтаж чаддаггүй гэнэ. Бие нь тэр чигээрээ хайрсаар бүрхэгдсэн хүүгийн бие шөнөөр маш их өвддөг аж. 




Бан Хянхан хүү арьс нь загасны хайрс шиг болдог өвчин туссан юм. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд тэрээр шөнө бүр аймшигтай өвдөлтийг мэдэрсээр өдийг хүрчээ. Жил ирэх тусам биеийг бүрхсэн хайрс нэмэгдэн хүүгийн нүүр амны өөрчлөлтөд нөлөө үзүүлж байгаа гэнэ.