“Michael Jackson Immortal Word Tour”-ийн уран нугараач, СТА Э.Баасансүрэнг танихгүй хүн ховор. Тэрбээр Монгол улсынхаа нэрийг дэлхийн циркчидийн ажиллахыг хүсч мөрөөдөж тэмүүлж явдаг “Нарны цирк”-д орон мандуулж яваа нугараач бүсгүй.

Тэрбээр налуу байрлалтай, гулсамтгай материалаар хийгдсэн аварга номон дээр аймшгийн дүрд хувирч нугаруулахаар төлөвлөсөн гэдэг. Таван сар хөдөлмөрлөсөний дараа "Бид 25 жилийн турш нугаралтыг ийм гадаргуун дээр эрс өөр шийдлээр хийж чадна гэдэгтээ итгэлгүй байсан. Харин чи чадлаа” гэсэн урмын үгээр шагнуулснаас хойш өнөөг хүртэл энэ их том айлд харьяалагдаж дэлхийн улс орнуудаар тоглолтоо толилуулан байгаа Э.Баасансүрэн найз залуутай болжээ.

 

 

Энэ тухайгаа тэрбээр өөрийн цахим хуудаснаа дараах гэрэл зургийг оруулсанаар олонд хүрэв. Түүнд цахим найзууд нь аз жрагалыг хүссэн олон мянган мэндчилгээ явуулж байна аа

О.Ариун