МАН-ын бага хурал өнөөдөр 10:00 цагт  хуралдах төв гараад байсан билээ . Тэгвэл хурал одоо хүртэл эхлээгүй байна.  Учир нь гишүүдийн ирц бүрдээгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор  МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Удирдах зөвлөлийн хуралдаанаар намын  бага хуралыг хойшлуулах талаар ярилцаж байгаа гэх шуум байна. Мөн намын шинэчлэлтэй холбоотой  тохиролцоо хийгдэж байгаа гэсэн ч яриа байна.  Сэтгүүлчдэд хаалттай Удирдах зөвлөл хэд хүртэл хуралдах нь тодорхойгүй байгаа юм.  

МАН-ын энэ удаагийн бага  хуралдаанаар орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн болон  “Шинэчилье” хөдөлгөөний зүгээс тавьж байгаа шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх эсэхийг хэлэлцэх юм. Бага хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус бүр төлөөлөл болсон 310 гишүүн оролцоно.

Бид МАН-ын бага  хуралын талаар эргэн мэдээллэх болно.  

А.Баярмаа