Бид 3-аас зугтаж байхад, жирэмсэн болчих гэж дээ
2015/12/06
Яг одоо нөхрөөсөө салах шийдвэр гаргаад байна. Гэхдээ 2 нялх хүүхэдтэй болохоор доторх хүн минь хэрэггүй гээд байх юм. Манай хүн надад гар хүрдэг хардаж элдвээр хэлдэг үнэхээр хэцүү. Ийм хүмүүс өөрөө цаанаа учиртай байдаг юм байна лээ.
Одоо өөрөө 20 настай охинтой явалдаад нөгөөдөх нь салахгүй бид 3-аас зугтаад байнга намайг их зовоож байна. Дээрээс нь би жирэмсэн болсноо саяхан мэдлээ. Амьдрал үнэхээр санасанаар болохгүй хэцүү байна.
Зочин · 2015/12/08
Шууд сал гэж хэлэхэд хэцүү ч сэтгэлзүйн бэлтгэлтэй бол тэр нь дээр. Манай нөхөр бас архи их ууна, аймар хартай, согтоод элдвээр доромжлоод л зүрх зүсэгдэн уйлж суудаг байлаа. Гэхдээ араар тавьдаггүй, би л сална гэхээс тэр ерөөсөө сална гэдэггүй байсан. Би юм л бол хүүхдээ аваад зугатаачихна, мөд эвлэрээд л эргээд очно. Удалгүй байдал давтагдаж ахиад л явна... тийм мэдрэл муутай амьдралаар амьдралын минь алтан мөчүүд, амьдралаа цэгцэлсэн байх ёстой 10 жил ард үлдээд одоо 30 шүргэж явна. Одоо би 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Энэ хүнийг хараад 30 ч гаралгүй бууралтаж эмээ болох вий гэж боддог байсан бодол ард үлдэж, сэтгэл түвшин жаргалтай өдрүүд үргэлжилж байна. Үе үехэн 2 хүүхдээ аавгүй өсөж байгаад өрөвддөг ч хайр мэдрүүлж чадахгүй эцэг нэртэй сүг байснаас байхгүй байсан нь дээр гэж өөрийгөө тайвшруулаад л явж байнадаа.
Инээнэ гэдгийг мэдэхээ больчихсон байсан хар дарсан зүүд шиг өдрүүд ард хоцорсон. Амьдрал богинохон шүү зоригтой бай бүсгүй минь!!!
зочин · 2015/12/07
ОДООНЫ ОХИДУУД ИЙМ МУУХАЙ БОЛЦОН БАЙГАА ЮМ.
ХҮҮХДҮҮДЭЭ БОДООД ЭРЧҮҮД МИНЬ ААВУУД МИНЬ БИТГИЙ ҮР ХҮҮХЭДҮҮДЭЭ БОДООЧЭЭ ГЭЖ ХЭЛИЙ .
Зочин · 2015/12/06
dontoi um nuud hvn zovooj duusahgvi maa nohroosoo zvvgd bvh l argiig heregle yav ch orh tolgoilson eej bitgii bolchih hvvhdvvdee bod naad hoorhon hvvhdiig ch garga nohroo vrgelj zavgvi bailga zavtai hvn hvvhen ergvvldegiin tolgoi deer n garaad suuchih