Ж.Амарсанаа "Нэгнээ айлгах гэж 103 дууддаг болж"
2015/12/06
Сонгууль дөхөөд ирэхээр юм юм үздэг хойно. Ж.Амарсанаа түргэний дуудлагад хүртэл явжээ. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа ийн хийж байна гэж үзэх олон байна. Гэхдээ сонгуулийн ажил нь биш байж болох юм.
Тэрбээр "Урд шөнө энэ эрэлхэг хирнээ даруухан Ц. Амартайван гэх эмч бүсгүйтэй хамт түргэний дуудлаганд явлаа. Эмэгтэй хүнд дэндүү ахадмаар ажлыг хийхдээ айх, шантрах үе олон байдаг уу гэж асуухад. Эхэндээ амаргүй байсан, одоо ажилдаа дасаад дуртай болсон гээд инээж байх юм. Шаардлагагүй дуудлагын тухай асуулаа. Өдөрт зөвхөн энэ эмч дээр гэхэд нөхрөө айлгах гэж худлаа өвдөж, унаж татсан тохиолдол 2−3 гардаггэнэ. Түргэний дуудлагаар зөвхөн эм тариагаа залгуулах гэсэн дуудлага 3−4 байдаг гэнэ. Шаардлагагүй дуудлага болгоны цаана шаардлагатай нэгний эрүүл мэнд, амь нас хохирдог юм шүү дээ. Энэ үгийг сайн шейрлэж дамжуулаарай хүмүүсээ. Цэцэг шиг залуу насаа та бүхний эрүүл мэндийн төлөө зориулж яваа түргэний эмч нартаа урмын үг хайрлаж байгаарай! Түргэн тусламж муу байгаа нь тэдний биш тогтолцооны муугийнх" хэмээв.
Зочин · 2015/12/07
good
kkk · 2015/12/06
yuun songuuli bolzoond geech