Анжелиа Онг "Эх дэлхийн мисс"-ийн титмийг зүүлээ
2015/12/06
Австрийн нийслэл Вена хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-нд эхэлсэн “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээн өчигдөр өндөрлөж, ялагчаа тодрууллаа.
Дэлхийн 95 орны гоо бүсгүйчүүд титмийн төлөө өрсөлдсөнөөс "Эх дэлхийн мисс-2015"-ын титмийн эзнээр Филиппиний гоо бүсгүй Анжелиа Онг тодорлоо. Тэрбээр 25 настай бөгөөд Аялал жуулчлалын менежерийн чиглэлээр сурч байгаа аж.
Олон улсын миссийн дөрвөн том тэмцээний нэг болох "Эх дэлхийн мисс-2015" тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн А.Баярцэцэг оролцсон билээ.
Тэрбээр тэмцээний шүүгч, шүүмжлэгч нараас өндөр үнэлгээ авч, улмаар гоёлын даашинзны үзүүлбэрээр алт, бүтээлч сэтгэлгээний төрөлд алт, фото төрөлд алт, богано даашинзны үзүүлбэрээр хүрэл медаль хүртэж “Авьяасын төрөл”-д шилдэг 12-т багтаад байсан юм.
Түүнчлэн мисс А.Баярцэцэг финалын шалгаруулалтаар шилдэг 16-д багтжээ. Шилдэг 16-д Унгар, АНУ, Украин, Австрали, Чех, Бразил, Филиппин, Маврикий, Шотланд, Австри, Чили, Колумб, Венесуэл, Франц, Гуам улсын миссүүд мөн багтсан юм. Харамсалтай нь тэрбээр шилдэг наймд шалгарч чадсангүй.
"Эх дэлхийн мисс" тэмцээн нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүүхэд залуучуудад экологийн мэдлэг боловсрол олгох, улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах зорилготой юм.Иймээс тус тэмцээний ялагч гоо бүсгүй тухайн жилийн байгаль орчин, экологийн болон дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд “Эх дэлхийн мисс” сан болон НҮБ-ын байгаль орчны төсөл хөтөлбөрийн элч төлөөлөгч болдог..
Зочин · 2015/12/08
Exneesee 2- bairand yavj bna geed baigaagui bilvv.
Зочин · 2015/12/07
beautiful