Турах явцаа хурдасгая гэвэл ийм хоол, хүнс бүү ид
2015/12/09
Хурдан туръя гэж бодож байвал санасан хэмжээндээ хүртлээ дараах зүйлсээс татгалзаарай.
1. Цай уух бүртээ элсэн чихэр хийдгээ болих хэрэгтэй
2. Амттай боов боорцог болон чихэрлэг бүтээгдэхүүн огт идэхгүй тэвч
3. Хүнд Монгол хоол — гурил мах цуйван,бууз,гурилтай шөл гэсэн хүнд хоол идэхээ зогсоо.
4. Цагаан талх болон торт, гурилан бүтээгдэхүүнийг март
5. Тосонд шарсан хуурсан хоолноос татгалз. Жигнэсэн болон шөлтэй хоол идэж байгаарай.
6.Орой унтахын өмнө чихэж чихэж их идэхээ зогсоо. Орой аль болох хөнгөн маягийн хоол ид
7. Тослог ихтэй сүү уух нь таргалуулдаг. Гадуур байдаг 3.8% сүү тослог их учраас бондойгоод л явчихдаг. Тэрний оронд Алмонд самарны сүү юмуу тослог багатай 0.1% сүү хэрэглэж байгарай
8. Цагаан будаа илчлэг ихтэй байдаг учираас таргалуулдаг. Хурдан туръя гэж хүсэж байвал гурвалжин будаа ид..
9. Хоолныхоо давсыг багасга. Давс хүний биен дэх өөхийг барьчихдаг учраас давстай хоолоо идсээр байх нь жин хасахад удаан байдаг. Хурдан турмаар байвал давсгүй хоол ид.
10. Гадуур зардаг жуүс уухгүй бай. Жүүс нуль чихэр байдаг. Жүүс уумаар санагдсан үедээ жимс аваад холигчинд хийгээд жүүс хийгэд уугаарай ( чихэр хийхгүй )
Зочин · 2015/12/09
haha