Мария Насчименто том хүн шиг хувцасласан хүүхэд шиг харагддаг. Тэрээр 1981 оны 5 дугаар сард мэндэлсэн хэдий ч гадаад үзэмж нь нэг ойтой хүүхэд шиг л харагддаг. 
 

Мария гэх бразил эмэгтэй генийн тун ховор өвчин туссан бөгөөд түүний өсөлт бүрэн зогссон аж. Түүний биеийн хэмжээ анх хорвоод мэндэлсэн цагаасаа хойш өтлөөгүй гэхэд болно.

Түүний хувьд анх төрөхөд нь өвчнийг зөв оношилсон бол өдийд ийм байдалтай байхгүй байх байсан гэж эмч нар үздэг байна. Тэрээр бамбай булчирхайн өвчлөлийн улмаас ийм байдалтай болсон гэж мэргэжилтнүүд оношилжээ.