Эмэгтэй хүн залуу насандаа алдаа гаргасан байж болно биздээ…
2013/08/05
Та бүхэнд энэ өдрийн мэд хүргье. Би 26 настай найз залуутайгаа үерхээд 3 жил гаран болж байна. Найз зулуутайгаа танилцахаас өмнө хүнтэй үерхэж байгаагүй гэхдээ урьд нь найз залуугаа таньдаг найзуудыг нь ч таньдаг байсан.
Нэг өдөр тэдний найзууд манай найзууд сургуулиа төгссөн гэж нийлж жаахан доргицгоосон юм угаасаа би нээх ууж чаддаггүй байсан болохоор нилээн больчихсон. Өглөө нь би нэг найзтай нь бэлгийн харилцаанд орсон байсан. Үүний дараа би өөртөө маш их гэмшсэн одоо ч гэсэн тэр тухай бодохыг ч хүсдэгүй. Тэрнээс хойш тэр залуутай холбоо бариагүй би өөрөө ч ичээд утсаа солиод холбоогүй болсон удалгүй тэр залуу ч гэсэн гадагшаа сурахаар явсан байсан. 2 сарын дараа би нэгэн газар ажилд орсон гэтэл нөгөө унтсан залуугийнхаа найзтай нь хамт ажиллахаар болсон /одоо миний найз залуу/. Тэрнээс хойш манай найз залуу намайг эргүүлж надад байнга л халамж тавьж тусалж дэмждэг байсан. Би ч сүүлдээ түүнд дассаж уулзмаар санагдаж би ч ажлаасаа гарч өөр ажилд орсон. Одоог хүртэл бие биедээ хайртай амьдарч л байна. Гэхдээ би байнга л айдастай найз залуугаа хэзээ намайг найзтай нь унтсаныг мэдэх бол гэж айж явдаг байсан эртхэн дасаж дурлахаасаа өмнө үнэнээ хэлдэг байж дээ гэж харамсдаг. Одоо хэлчий гэж бодохоор надаас салчих байх гэж айж явсаар өдийг хүрсэн. Би найз залуугаа огт хуурч байгаагүй түүндээ маш их хайртай. Гэтэл саяхан найз залуу маань найзуудтгаа нийлж байна гээд утсаа салгаад өглөө гэртээ ирсэн тэрнээс болж бид 2 нилээн муудалцаж би санаандгүй уурандаа би чамаас сална гээд хэлсэн чинь надад гар хүрч би чамайг найзтай минь унтсаныг мэдсэн надад хэцүү байна, би эцэст нь чамайг уучилж байхад чи надаас сална гэж хэллээ гэж уурласан. Дараа нь тэр тухай ярилцаж дахиж ярихгүй гэж амалсан юм. Найз залуу минь нилээн хартай л даа одоо жаахан уухаараа л тэр тухай ярьж чи өөр надаас юу нууж хэнтэй явалддаг вэ гээд л гар хүрээд авдаг. Би уучлал гуйж өөрийгөө буруу юм хийсэн гэдгээ учирлаж тайлбарлаж нууж явсандаа уучлал гуйгаад ч надад итгэхгүй, зан ааш нь нэг л хувираад байна. Цаашдаа энэ асуудлыг байнга сөхөж намайг зовоох болуу? Би одоо найзуудыг нь ч харахаас санаа зовоод байх юм. Эмэгтэй хүн залуу насандаа алдаа гаргасан байж болно биздээ. Тэрийгээ дахин давтахгүй л байх хэрэгтэй гэж боддог…