УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам жагсаал хийлээ.

Тэд “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” хэмээн уриалж сонгуулийн хар машиныг эрхч чөлөөний талбай дээр шатаасан юм.

Тэд Тусгаар тогтнолын талбайгаас Төрийн ордны баруун хаалган дээр ирээд байгаа бөгөөд шаардлагын хариуг өг хэмээн шаардаж, УИХ-ын гишүүдийг гарч ирэхгүй бол ордон руу дайрч орохоор зэхэж байна.

УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа нь энэ юм.

Гэрэл зургийг www.MPA.mn-ээс ашиглав.