Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т өчигдөр 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраас Баянговь, Баянлиг, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн гэнэ. Гэхдээ мал амьтан иргэдэд ямар нэгэн хохиро учраагүй байна.