Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгаар овоглосон алдартай уран бүтээлчид олон. Тэдний нэг бол яах аргагүй МУГЖ дуучин Ө.Уянга. Тэрбээр Монголын сонгодог урлагт өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан аьяаслаг дуурийн дуучин гэдэгтэй хэн ч маргахгүй.

Түүний хоолойн чадал, чансаа олон хүнийг сонгодог урлагт дурлуулсан гэдэг. Тэрбээр "Эх орон”, Би-Монгол“, “Ижий улирал”. “Ээжээ” зэрэг дууг бидний сэтгэлд хоногштол амилуулсан билээ. Хэдхэн хоногийн өмнө “Нюанс” хамтлагийн дуучин Д.Дуйнхоржавтай хамтарсан уран бүтээлээ хүргэсэн.

Тэгвэл энэ тоглолтын үеэр тэд ийн нялуурсан гэнэ шүү. Уран бүтээлийн шаардлагаар ийн нялуурсан тэднийг хүмүүс буруугаар ойлгох вий гэж бодсондоо бяцхан тайлбарыг хийж байгаа нь энэ ажээ.

О.Ариун