Sweetymotion-ий охидууд, “Бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай гунигтай үеүд ээлжилж байлаа. Тэр үеүдэд бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан. Хэцүү үед бие биенээ түшиж тулж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь биднийг улам ихээр дотносоход нөлөөлсөн. Бидний үерхэл нөхөрлөл байгаа цагт бид хамтдаа юуг ч даван туулна” гэж нэгэнтээ хэлж байсан удаатай.

Тэд өнөөдрийг хүртэл хамтдаа амьдралаа авч яваа үнэнч нөхөрлөлтэй бүсгүйчүүд. Аргагүй биздээ зорилго нь нэг болохоор тэрхүү мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэхээс өөр яахав. Тэгвэл сүүлийн үед тэд хувь хувьдаа бизнест хөл тавих болсон. Тухайлбал, Н.Ган-Болор телевизийн салбарт хөл тавин захирал болсон. Харин Г.Сүндэрээ өөрийн нэрээр фитнесс төв нээж бүсгүйчүүдийг хуйлруулж яваа. Энэ удаад урлагаасаа фитнесс руу урвасан Г.Сүндэрээгийн өөрчлөлтийг фотогоор хүргэж байна.

О.Ариун