Судлаач Д. Төмөрбаатарт Японы Цог жавхлант Эзэн хааны одонг хүртээнэ
2015/12/11
Энэ сарын 15-ны өдөр Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын өргөөнд Монгол-Японы соёл утга зохиолын төвийн дарга, судлаач Д. Төмөрбаатарт Японы Цог жавхлант Эзэн хааны одон хүртээхээр болжээ.
Түүнд Япон Улсын Эзэн хааны "Мандах нар" одонгийн "Сарнай цэцэг бүхий алтан туяа" зэрэглэлийн одон гардуулах гэнэ.. “Япон судлаач” нэрээрээ илүү олонд танигдсан Д.Төмөрбаатар Японы утга зохиолоос монгол уншигчдадаа толилуулсан манай нэртэй орчуулагчдын нэг.
Д.Төмөрбаатар Кавабата Ясүнаригийн “Изүгээр яваа бүжигч бүсгүй” (1991), Ито Сачиогийн “Хээрийн удвал цэцэгсийн дундах шарил” (2001), Шиба Рёотарогийн “Сүүлчийн шёогүн” (1996), “Мэйжи хэмээх төр улс” (2000) түүхэн романууд, Насүдо Минорүгийн “Огторгуйд дүүлэн одох моторт дугуй”(2000), Нитобэ Иназогийн “Бүшидэ” гүн ухаан, ёс зүйн тууж (2007) зэрэг олон зохиол бүтээл орчуулж олны хүртээл болгосон билээ.
zochin · 2015/12/12
oyunlag-mongol,irgende bayr hvrgrej bna
Zochin · 2015/12/11
Yrij helj baigaagii ni harahad ! Ih uhaantai daruuhan ! Hun shuu !
Зочин · 2015/12/11
баяр хүргье
zochin · 2015/12/11
taniig ih hundelj.tv-geer yarij bgaa zuiliig chin sonsoh durtai.
Zochin · 2015/12/11
BAYAR KHURGEYE. 2 ULSIIN KHOOROND TAVIJ BUI GUUR TANI TOMOOS TOM, BUKHUUS BUKH, GOYOOS GOYO BAIKH BOLTUGAI. ULS ORNIIKHOO TULUU BAS ULAM IKHIIG KHIIJ BUTEEGEEREI.
Зочин · 2015/12/11
Сайн байна. Баяр хүргэе.