Дуучин Ану өнгөрсөн валентиний өдрөөр хайрын эзэн болсон залуудаа фэйсбуукээр дамжуулан хайраа илчилсэн билээ.

Тэрээр өөрийн хайртын нэрийг фэйсбуук хуудсаараа зарласан бөгөөд "Миний хайрын эзэн Б.Түвшинбаяр чамдаа гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэе, бүхий л зүрх сэтгэлээсээ хайртай ... Мөн монголын мянга мянган хосууддаа аз жаргал, дундрашгүй их хайрыг хүсье. Сайхан баярлаарай" гэж бичсэн байв.

Дуучин бүсгүй өмнө нь найз залуугаа ихэд нууцалж байсан ч ийнхүү ил гаргалаа. Түүний хайрын эзэн Б.Түвшинбаяр “Оюутолгой” компанид ажилладаг жирийн нэгэн залуу байдаг гэнэ.

С.Отгон