Говьсүмбэр аймгийн 5 дугаар багийн “Ар хөтөл” нутаглаж байсан 42 настай малчин залуу энэ сарын 7-нд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд аймгийн Онцгой байдлын бие бүрэлдэхүүн энэ сарын 11-нд гэрээсээ дөрвөн км хол газарт хөлдөж нас барсан байсныг олсон байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Чингүнжавын хөшөөний зүүн талд байрлах дулааны шугамын худагт нэр хаяг нь тодорхойгүй 40-45 орчим насны эмэгтэйн цогцос байсныг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.