М. Даваажаргал япон хүүд амьдрал бэлэглэжээ
2015/12/12
Японы Кагошима мужийн Киришима хотноо мэргэжлийн сүмогийн тойргийн барилдааны үеэр баярт үйл явдал боллоо.
Тус хотын найман настай Цүрүзоэ Хината хүү арванхоёрдугаар сарын 8-ны өдөр өөрт нь амьдрал бэлэглэсэн Ёкозүна Хакухо М.Даваажаргалтай уулзсан байна.
Хүү хоёр жилийн өмнө 500 мянган хүнд нэг тохиолддог зүрхний өвчнөөр өвдсөн гэнэ. Түүний амийг аврах ганцхан арга бол АНУ-д зүрх шилжүүлэн суулгах мэс засалд орох байсан аж. Хүүгийн амийг аврах мэс заслын төлбөр 145 сая иень (2,2 тэрбум орчим төгрөг) болсон байна. Хакухо аварга хүүгийн тухай олж мэдснийхээ дараа олон нийтийг хүүд туслахыг уриалж, хандивын аян зохион байгуулжээ. Энэхүү хандиваар мэс заслын төлбөрийг олж чадсан бөгөөд хүү өнгөрсөн долоодугаар сард зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэсэн тухайгаа дуулгав.
bek · 2015/12/17
naad mongo chini mongold neg tom surguuli bariad 2000 xvvxed surgax mongo bj dee. 14-r surguuli geed bairgvi l bna
bek · 2015/12/17
mongold ch bas bgaa daa.