Польшийн мэргэжилтнүүд анх удаагаа хүний нүүрийг бүтнээр шилжүүлэн суулгах мэс засал хийн энэ нь амжилттай болжээ. Нүүр шилжүүлэх мэс засалд орсон эрийг Грегеоз гэдэг аж. 

33 настай энэ залуу тоосгоны үйлдвэрт ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осолд орсноор хацар, хамар, эрүүний хэсгээ эрэмдэглэн бараг нүүргүй шахуу болсон байжээ. 



Чулуу бутлагч машинаас үсэрсэн чулуу тухайн эрийг нүүрийг онон цөмлөн орсноор ихээхэн хэмжээний бэртэл авчээ. Азаар амьд үлдсэн түүнд эмч нар ийнхүү 27 цагийн мэс засал хийснээр шинэ нүүртэй болжээ. Тэрээр энэ оны 4 дүгээр сард осолд орсон аж.

Одоо түүний хувьд мэс заслын шархаа эдгээх хүртэл тун цэвэр орчинд байх шаардлагатай бөгөөд гэрийнх нь хивс зэрэг тоос шороо босгох зүйлсийг гаргаснаас гадна нохойг нь хүртэл түр хугацаагаар айлд аваачжээ.