Гавьяат Н.Батцэцэгийн "фото өөрчлөлт"
2015/12/12
"Их бүрдийн домог”, “Гэрлэж амжаагүй явна”, “ Жинжиймаа”, “Суварган цэнхэр уулс”, “Газарчин” зэрэг киногоороо бидний сэтгэлийн утсыг хөдөлгөсөн МУГЖН.Батцэцэг монголын сайхан бүсгүйчүүдийн нэг.
Тэрбээр СУИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан байхдаа “Их бүрдийн домог” кинонд тоглосноор урлагт хөл тавьсан түүхтэй. Оюутны ширээнд байхдаа таван ч кинонд дүрээ мөнхөлж чадсан тэрбээр 1982 онд мэргэжлийн жүжигчин болжээ. Германчуудтай хамтарсан Югославын од Гойко Митчтэй хамт “Газарчин” кинонд тоглосон.
Тэгвэл энэ удаад "фото өөрчлөлт" булангаараа түүний дурсамж түүх хадгалан үлдсэн гэрэл зургуудыг хүргэж байна.