Хэн ч элбэг хангалуун амьдралыг хүсдэг шүү дээ. Хүн бүр л аз жаргалтай, юугаар ч дутахгүй амьдрахыг хүсдэг. Магадгүй энэ зарим хүмүүст хүрэхэд хэцүү зүйл мэт санагдах ч үнэн хэрэг дээрээ бид бүгдэд элбэг хангалуун амьдралтай болох бүх л зүйлс өгөгдсөн байдаг.
Элбэг хангалуун байна гэдэг бол хандлагын асуудал юм.
Дээр хэлснээр элбэг хангалуун амьдралын хамгийн чухал найрлага бол хандлага юм. Хандлага гэдэг бол таны өөрөөс чинь хамаарах л зүйл.

1. Асар их сэтгэх чадвартай бай

Сэтгэх чадвар арвин их байна гээд байгаа нь энэ зүйл хүн бүрт хүрэлцээтэй байдаг юм гэдгийг хэлж байгаа юм. Тийм учраас хэн нэгэн олж байхад та алдаж байна гэдэг байдаггүй зүйл. Авч хүртэх ёстой зүйлс маш бага байгаа тул хэн нэгэн түүнийг авчихад надад хувь оногдохгүй гэж бодох нь сэтгэх чадвар хомсдол гэсэн үг бөгөөд энэ тохиолдолд хэн нэгний амжилт чиний хувьд алдагдал, ялагдал болж байгаа юм. Сэтгэх чадвар ихтэй байснаар хэн нэгний амжилтанд атаархдаггүй. Учир нь танд ч гэсэн өөрийн амжилт байгаа гэдгээ та мэддэг.

2. Байгаа бүхэндээ сэтгэл хангалуун бай

Юу юунаас илүүтэйгээр элбэг хангалуун байна гэдэг бол амьдралыг та яаж харж байгаатай тэнцүү байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүсь бүх зүйл байдаг. Гэхдээ тэд хомсдол, дутагдлыг мэдэрсээр л байдаг. Харин хүн өөрт байгаа бүхнээ харж байхгүй зүйлийнхээ төлөө гомдоллохын оронд байгаа зүйлийнхээ төлөө талархаж явах хэрэгтэй. Харин зарим хүмүүсийн хувьд өөрт байгаа зүйлстээ талархаж, бахархаж амьдрахын тулд их хүч хөдөлмөр, цаг заваа зарцуулах хэрэгтэй байдаг. Харин заавал тийм байх албагүй шүү дээ.

3. Инээмсэглэ

Энэ тун энгийн, амархаан сонсогдож байгаа. Гэхдээ инээмсэглэл таны өдрийн өнгийг ямар байхыг тодорхойлчихдог тийм л чухал зүйл. Хэрэв тухайн өдөр таны төсөөлсөн шиг сайхан биш ч байж болох юм. Гэхдээ танд тэр бүрт үргэлж эерэг хандах сонголт байдаг юм. Инээмсэглэснээрээ та өөртөө болон эргэн тойрондоо та бол амьдралд ялалч байгуулдаг хүн гэдэг эерэг мэссэжийг илгээж байдаг.

4. Өдрөө зөв эхлүүл

Өдрийг яаж эхлүүлж байгаа нь тэр өдөр хэрхэн өнгөрөхөд маш их нөлөөлдөг. Тухайн өдрийг зөв эхлүүлэхийн тулд та яадаг вэ? Харин энд хэдэн санаа байна:
• Эрт босно
• Төлөвлөх
• Дасгал хийх

5. Өнөөдөр таныг хүлээж байгаа боломжуудад өөрийгөө бэлтгэ

Хүн олдож байгаа боломжуудаа хэрхэн ашиглаж байгаагаас шалтгаалан маш олон зүйл өөрчлөгддөг. Боломжийг ашигладаггүй нэгнээс боломжийг хэрхэн ашиглахаа маш сайн мэддэг хүмүүсийн амжилт асар хурдтай ирдэг.
Юуны өмнө та өөрийгөө тэдгээр боломжуудад бэлэн байлга. Боломж таныг унтаж байх хойгуур ирчихвэл яана. Энд боломжуудад өөрийгөө бэлдэх хэдэн зүйл хэлье:
• Өөрийн хүч чадлаа мэдэх
Танд олдсон боломж магадгүй таны төсөөлж байснаас өөр байж болно. Гэхдээ ихэнхи тохиолдолд таны хүч чадал, ур чадвартай холбоотой байдаг. Тиймд танд ямар ямар хүч чадал, давуу талууд байгаагаа мэдэх хэрэгтэй.
• Ур чадвараа өсгөн нэмэгдүүлэх
Өөрт байгаа хүч чадлаа мэдсэний дараа түүнтэй холбоотой ур чадвараа өсгөн нэмэгдүүлэх хэрэгтэй.
• Ажигч байх
Нүд чихээ үргэлж нээлттэй байлга. Боломжуудыг үргэлж хайн эрэлхийл.

6. Байгаа бүх боломжоо ашигла

Нэгэнт л танд боломж олдсон бол бүгдийг ашигла. Бүү хагас хугас ашиглаарай. Энэ боломжийг өөрөөр ашиглах ямар арга байна вэ? Энэ боломж цаашаа ахиад ямар боломжийг нээх боломжтой вэ? гэх мэт асуултуудад хариулаарай.

7. Нөхөрлөл, харилцаа холбоог босго

Харилцаа холбоо их байх тусмаа таны амьдрал улам сонирхолтой болдог. Харилцааны дүнд та хайрлаж, бас хайрлуулдаг. Цаашлаад тусламж хэрэгтэй үед чинь найзуудын сүлжээ дэргэд чинь армиараа бэлэн зогсож байх вий.

8. Өөрийн барьж байгуулснаа улам арчлан торд

Агуу зүйлсэд хүрэх хамгийн хялбар арга бол аль хэдийн өөрийн барьж босгосон зүйлээ улам илүү арчлан тордож, дээр нь барих явдал юм. Ахиад л эхнээсээ эхэлж байснаас аль хэдийн байсан шатнаасаа нөгөө шат руу үсрэх нь зорилгодоо хүрэх хөшүүрэг байдаг. Үүн дээр жишээ авч үзье л дээ:
• Та өмнө нь ажиллаж байсан ажлын туршлага тодорхойлолт дээрээ үндэслэн илүү сайн ажилд орж болно
• Шинэ бизнес эхлүүлж байгаа үед өөрийн өмнө нь эрхэлж байсан бизнесийнхээ үйлчлүүлэгчдийг татаж болно
• Өөртөө байгаа найзуудынхаа хүрээгээр дамжуулан шинэ найзуудын хүрээ лүү орох гэх мэт

9. Амьдралдаа үргэлж баяр хөөрийг мэдэр

Элбэг хангалуун амьдрах гэдэг нь ирээдүйд ирэх том зүйлсийг харж хүлээлгүйгээр амьдралдаа үргэлж баяр хөөрийг мэдэрч чадах чадвартай байхыг хэлдэг. Баяр хөөртэй байхын тулд тодорхой хэмжээний мөнгө дансанд чинь байх хэрэггүй ээ. Жаахан ч гэсэн амжилт аз жаргалтай байхад чинь хэрэггүй. Харин яг одоо өөртөө байгаадаа сэтгэл хангалуун байж, аз жаргалтай байхыг та сонгож болно шүү дээ.