Өнөөдөр 16.30 цагийн үед Гурвалжингийн гүүрний ойролцоо том оврын авто машин онхолдсон осол боллоо. Эх сурвалжийн хэлж байгаагаар уг машин"44"-ийн техникийн захаас гарч явсан бөгөөд хазгай газраар явах үед тэвшин дээрх ачаа нь гулгаж машиныг унагажээ.

Ослын улмаас жолооч болон явган зорчигч бэртэж гэмтээгүй гэсэн мэдээлэл байна. Мөн сүүлийн үед том оврын машинууд, зуны дугуйтай явж, цас орсон үед гулгаж, осол гаргах нь ихсэж байгаа тул жолооч нарыг анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.

Н.Чимэг