Сүүлийн жилүүдэд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хэрхэн өсөв
2015/12/14
Манай улсын эдийн засаг хэзээ сэхэж хүчээ авах нь тодорхойгүй өдрүүд үргэлжилсээр эдийн засагчид хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол хэцүүхэн гэх. Гэтэл манай улсыг сонирхож байгаа нэгэнд нь эдийн засгийн хямарсан байгаа нь эрсдэл үүсч болзошгүй хэмээн үзэж шууд хөрөнгө оруулалт хийхээс эмээж байгааг хэн хүнгүй мэдэж буй биз. Гэтэл өдөр ирэх тусам хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.
Тэгвэл сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөнг үндэсний статитистикийн хороо судалгаа хийн гаргажээ. Энэ оны арваннэгдүгээр сарын хэрэглээний үнийн индекс 2014 оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувь, 2014 оны жилийн эцэстэй харьцуулахад 1.3 хувь, өмнөх аравдугаар сартай харьцуулахад 0.6 хувиар тус тус өсчээ.
Хэрэглээний индекс өсөхөд согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 0.6 хувь, хувцас, бөс бараа, гутал 1.8 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 5.0 хувь, гэр ахуйн бараа, тавилга 5.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 3.3 хувь, тээврийн үйлчилгээ 0.7 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээ 0.5 хувь, боловсролын үйлчилгээ 23.6 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 2.2 хувиар өссөн нь ихээхэн нөлөөлөв.
Өнгөрөгч сарын 30-ны өдрийн үнийн ажиглалтаар “Хүчит шонхор” зах дээр нэг кг тэмээний мах 3700 төгрөг, “Далай ээж” зах дээр гахайн мах 6500 төгрөг, тахианы мах 5000 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. Зургаан жилийн хугацаанд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөнг дараах графикаас харж, дүгнэлт хийгээрэй.