Хэнтий аймагт хүн амины ноцтой хэрэг гарчээ
2015/12/15
Хөдөө орон нутагт хүн амины ноцтой хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Хэнтий аймгийн Хэрлэн сумын тавдугаар багаас 59 настай эрэгтэй Б-гийн цогцсыг шатсан байхад нь олжээ.
Талийгаач "Сариг Юна" ХХК-ийн манаач хийдэг байсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр, талийгаачийн цогцсыг тус компанийн хашаанаас олсон гэв. Түүнийг мэсний зүйлээр амь насыг нь хөнөөгөөд, улмаар цогцсыг нь шатаагаад орхисон байсан аж.
Энэхүү мэдээллийг анх нэгэн иргэн цагдаагийн байгууллагад мэдээлснээр хэргийг шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.