Сүүлийн үед хүний нэр төрд халдах асуудал шар хэвлэлийн хуудаснаас салахаа байлаа. Үүний тод жишээг дурьдахад, Долоо хоног тутмын HOTnews сэтгүүлд нийтлэгджээ.

Тодруулбал, хоёр өөр жанраар дуулдаг. Уран бүтээлийнх нь өнгө аяс эрс тэс өөр дуучин бүсгүйчүүдийг андуурсан явдал юм. Одоогоос хоёр жилийн өмнө нийтийн дууны урлагт "Хайр" дуугаараа олны танил болсон Ж.Үүрийнтуяаг сонгодог, попера чиглэлээр уран бүтээлээ туурвиж яваа Э.Адъяасүрэнтэй андуурсан байна.

 

 

Тус сэтгүүлд "Нийтийн дууны нүцгэн од" гэсэн гарчигтай шар мэдээ нийтлэхдээ Ж.Үүрийнтуяагийн тухай бичсэн хэрнээ Э.Адъяасүрэнгийн гэрэл зургийг тавьжээ. Энэхүү сэтгүүлийг уншсан энгийн хэдэн зуун уншигчид нэр, зураг нь зөрж байгааг анзаарахгүй зураг, гарчгаас нь хараад л буруу ташаа ойлголт авч байгаа нь ойлгомжтой.

Тэгвэл сонгодог попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Э.Адъяасүрэн HOTnews сэтгүүлийн сэтгүүлч Тэмүүлэнг шүүхэд өгч, нэр төрөө сэргээлгэхээр болсон тухай эх сурвалж мэдээллээ.

Ингээд уран бүтээлчдийг хооронд холигч нөхдүүдэд хандан зөвлөхөд Сонгодог попера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Э.Адъяасүрэн нь энэ шүү дээ. "Хундаганы дуу"-г нь хүргэж байна.

 

 

О.Ариун