Трансжендерүүдийн дунд зохиогддог дэлхийн нэр хүндтэй "Miss international Queen" тэмцээнд Монголоос Б.Солонго оролцож шилдэг 10 оролцогчийн нэгээр үлдэж олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн ховор болсон. Тэгвэл тэрбээр эмэгтэй төрхөө өөрчлөхөөр их хичээл зүтгэл гаргаж яваа талаараа ч олон дуулгадаг.

Жинхэнэ төгс эмэгтэй болохоор Тайландыг зорьжээ. Энэ талаараа "Удаан бодсоны эцэст шийдсэн Горманы эм маань ч сайн үр дүн өгч байна. Энэ сардаа өөрт шаардлагатай өөрчлөлт хийж ургасан хөх томруулах болон зарим мэс засалд орох болно . Амин үзүүлэлт маань хэвийн байгаа юм. Сонирхуулахад сайн судалж Америк Mentor брэндийн усны дусал инплант хамгийн сайн чанартай суулгац гэдгийг мэдлээ мөн мэс заслаар Азидаа дээгүүрт ордог Тайландын Yanhee эмнэлгийг сонголоо , трансжендер хүн гармон -нүүрний мэс засал , гармон-хөхний мэс засал. , гармон-хүйсийн шилжилт гэсэн дарааллаар улам төгс болж дотоод, гадаад гоо сайхнаа хослуулдаг юм байна. Өнгөрсөнд байх таагүй бүхнээрээ хурцлагдаж ирээдүйн хүсэл зорилгодоо заавал хүрэхийн төлөө" хэмээсэн. Өдгөө Тайландад байгаа гэнэ.

О.Ариун