Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо буюу "Зуун айл" орчимд байрлах Барилгын материалын бөөний төвд өнөө өглөө гал гарчээ.

Гарсан галын Нийслэлийн Онцгой байдлын гал унтраах хоёр алба шуурхай 09:20 цагт унтраасан байна. Дээрх бөөний төв нь хоёр давхар байгууламж бөгөөд дээврийн хэсгээс эхэлж гал гарсан гэдгийг иргэд хэлжээ.