Нийслэлийн онцгой байдлын газраас нийтийн эзэмшлийн зам, худалдааны төв, зах, үзвэр үйлчилгээний газруудад гар дээрээс гацуурын чимэглэл, салют, бусад хэрэгсэл худалдан борлуулж буй иргэдийг хянаж шалгахаар болжээ.

Салютийг зөв хадгалж хэрэглэхгүй бол тэсэрч дэлбэрэх аюултай ажээ. Монгол Улсын хэмжээнд салютийн хэрэгсэл худалдан борлуулах эрхтэй компани хоёрхон байдаг нь "Очир-Ундраа", "Протек" компани юм. Иймд албан ёсны зөвшөөрөлтэй газраас салют худалдан авч яаж хэрэглэхийг заалгах хэрэгтэй гэнэ.

 

Т.Буянаа