УИХ-ын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслий батлав. Малчдын ажилласан хугацааг нэмж тооцох, өөрөөр хэлбэл малчнаар нэг жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1 жил 2 сараар тооцохоор тусгав.

Өнөөгийн түвшинд эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 гаруй хувийг бүрдүүлдэг малчдын нийгмийн даатгалын хамрагдалт хангалтгүй байгаа. Тодруулбал, Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой боловч өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалд сайн дураар 181,3 мянган иргэн даатгуулсны 32,7 мянга нь буюу нийт малчдын 11,1 хувь даатгалд хамарчээ. Иймд жилийн дөрвөн улиралд байгаль цаг уураас шууд хараат нөхцөлд мал сүргээ дагаж, өдөр шөнийн ээлжгүй, ажил амралтын горимгүй, халуунд халж, хүйтэнд хөрч ажиллаж байгаа малчдын шимтгэл төлсөн хугацааг нэмж тооцох хуулийг УИХ батлав.

Т.Буянаа