УБТЗ-ын Монгол талын хувийг зарна гэв үү?
2015/12/18
Зам, тээврийн сайд М.Зоригт өөрийн твиттер хуудаснаа, “УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар тус нийгэмлэгийн Монгол талын хувийг Хятадын компанид зарах яриа хэлэлцээ хийсэн” тухай бичжээ.
УБТЗ ХНН бол 1949 онд байгуулагдсан Монгол, Оросын хамтарсан нийгэмлэг төдийгүй Монгол улсын эдийн засгийг томоохон хэсгийг нуруун дээрээ авч явдаг томоохон байгууллага билээ. Тус нийгэмлэгийн 1968 оны дүрмэнд “Зөвхөн засгийн газар хоорондын гэрээгээр хувьцааг бусдад дамжуулж болно” гэж заасан байдаг.
Монгол улсын Засгийн газрын Зам, тээвэр хариуцсан гишүүн нь М.Зоригт. Хэрвээ сайдын бичсэн зүйл үнэн бөгөөд тэрбээр ямар нэгэн чиглэл өгөөгүй бол Л.Пүрэвбаатар дарга Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон хэд хэдэн засгийн газрын гишүүнтэй хуйвалдан байж УБТЗ-ын хувийг хятадуудад зарах боломжтой.
Нийгэмлэгийн мөнгөөр хувьдаа байр сав, машин тэрэг авч хайр найргүй тансагладаг Л.Пүрэвбаатар дарга үнэхээр УБТЗ-ын Монгол талын хувийг хятадуудад зарахыг санаархав уу? Аль эсвэл М.Зоригт сайд хүн гүтгэв үү? Бас, хэвлэлийнхэн яагаад чимээгүй байна вэ? Бүгд УБТЗ-тай хаалтын гэрээ байгуулчихаагүй л байлтай…
Photonews.mn
Зочин · 2015/12/19
монголын төмөр зам оросын төмөр замтай хамт холбогдон ажиллаж ирсээр өдий хүрсэн муудсан юм ер байгаагүй харин ч сайхан хөгжсөөр өдий хүрсэн . Ийм юм гэж байхгүй байлгүй дээ ???
Зочин · 2015/12/18
za yu gej yiim ym bhav dee tegvel shuud aluuldiim bgaaz deee
Зочин · 2015/12/18
Purevbaatar tomor zamaas ih mongo idsen novsh bgaa um hurdan zailuulah heregtei, tomor zamiig dampuuruulj duuslaashu,ooriin huviin kompani gej anduursan um bishuu!
Зочин · 2015/12/18
Яана даа · 2015/12/18
Сайд минь , наад асуудлыг чинь 2 улсын гэрээгээр зохицуулдаг юм шүү дээ. Энэ сайдыг яана даа!!!
Зочин · 2015/12/18
Ene arai dendenee bolosoo araichdee
aagii · 2015/12/18
zorigt gej turiin alia salabdai uhej dald orvol taarana uuriiguu yu gej bodson teneg ve neg l dur esgej shoudsan gar golomtoor damjuulj bidniig shulsan munguu odoohon ug za AN muuhai haragduulsan neg durak harhaar oi gutah yum heleh muu ug alga
TZ chin · 2015/12/18
yu ve soliorson yumuu ene Purevbaatar Saihanbileg Bayartsogt
Зочин · 2015/12/18
Энэ АН ынханыг яана даа. Арай хэтэрлээ. ТӨРд ойртуулж болохгүй луйварчид АН д ч байна, МАН ын намд ч байна. Эх орноо гэх сэтгэлтэй хүн бүр АН болон МАН ын эсрэг саналаа өгөхөд эха орноо гэх сэтгэлтэй хүмүүс төрд гарах боломж бий
Зочин · 2015/12/18
Яана аа, энэ АН-ынхан хамаг хөрөнгө, газар нутгийг маань л хятадуудад зарах гээд л байх юм, 16 оны сонгууль хурдан болоосой