Монголын эмэгтэй дуучдаас поп дива С.Наран өөрийн өвөрмөц хоолойгоороо эрс ялгарч чаддаг нэгэн. Нэг их эрчүүдтэй холбогдож явдаггүй эрхэм бүсгүйн талаар элдэв яриа гардаг ч тэрбээр нэг их тайлбар хийж хэл ам болдоггүй. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Араб залуутай уулзаж учирдаг болсон ч удалгүй тэд салсан.

Дараа нь түүнийг хасаг залуутай суух гэж буй хэмээн хэсэг шуугианд энэ бүгд худлаа хэмээн тайлбар хийснээс хойш дуучин бүсгүйн талаар нам жим болсон. С.Наран саяхан Өвөрмонголд тоглолтоо хийсэн бөгөөд Япон улсыг хүртэл зориод ирсэн гэнэ лээ.

Тэр үргэлж нүдний шил зүүдэг болохоор нүүр, нүдээ нуудаг хэмээдэг. Гэхдээ тэр нүд, нүүрэндээ ямар ч асуудал байхгүй цэвэрхэн өөгүй царай, давхраатай нүдтэй. Өөрийн гол имижээ нүдний шилээ болгосон юм болов уу гэж боддог. Энэ удаад түүний сүүлийн үеийн зургаас сонирхуулж байна. Гол стилиэ мөн л янз янзаар сольдог болж.

О.Ариун