Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6 м/с. Улаанбаатар хотод шөнөдөө 19 ,өдөртөө 10 хэм хүйтэн байна. Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 28-30 градус хүйтэн , бусад хэсгээр 20-22 градус хүйтэн байна.

Энэ сарын 15-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр: Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.