114 орны гоо бүсгүй оролцож буй “Дэлхийн мисс 2015” тэмцээний финалын шалгаруулалтыг өнөөдөр 20.00 цагаас MNC телевизээр шууд дамжуулна.“Дэлхийн мисс 2015” тэмцээн БНХАУ-ын Хайнань арал дахь Санья хотод болж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн мисс Н.Ану оролцож байна.

1951 оноос хүн төрөлхтний эв найрамдлыг бэлгэдэн Англи улсад зохион байгуулсан эл тэмцээн эдүгээ 65 дахь жилтэйгээ золгож байгаа юм. Монгол улс 2005 оноос эхлэн энэ тэмцээнд оролцож эхэлжээ.