Энэ жилийн хамгийн богино өдөр маргааш тохионо. Өдрийн наран өглөөний 8 цаг 47 минутад мандан, орой 17 цаг 05 минутад жаргана. Өдөр жилийн хамгийн богино буюу найман цаг 18 минут үргэжилнэ.

Энэ өдөр “Ес” эхэлнэ. Монголчууд өвлийн улирлын оргил хүйтний үеийг есөн ес 81 хоногоор тооцдог. Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ.