Хэрэглэгчийг хохироосон бол хамгийн багадаа 21 сая төгрөгөөр торгох болно
2015/12/21
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан байна. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийж тун удахгүй хууль өргөн барих байгууллагад өгөхөөр болжээ.
Уг хуулийг хамгийн сүүлд 2003 онд шинэчилсэн ч зах зээлийн эдийн засгийн хөгжлийн явцад нийгмийн харилцааг зохицуулахад эрх зүйн орчин дутагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн эрхтэй холбоотой гомдол, хохирол ихээр гарах болсон ч хууль эрх зүйн орчин хангалтгүйгээс хохирлоо бүрэн барагдуулж чаддаггүй ажээ. Иймээс ШӨХТГ уг хуулийн шинэчлэлийг боловсруулахдаа Европын холбооны хэрэглэгчийн эрхийг хамгаалах үзэл санаа, зарчим, стандартыг тусгасан байна.
Түүнчлэн уг хуулиар ШӨХТГ-ыг чиг үүргийг нэг мөсөн тусгасан бөгөөд бие даасан байдлаар хяналт шалгалт явуулж, шийдвэр гаргахаар боловсруулжээ.
Хэрэглэгчийн эрхийг хохироосон зөрчлийг шинж тэмдэг, давтамж, хамрах хүрээ, хор хохирлоор нь хөнгөн, ноцтой, маш ноцтой гэж ангилахаар болж байгаа юм. Хөнгөн зөрчилд 21.000.000 төгрөг хүртэлх торгууль, ноцтой зөрчилд 21.000.000-210.000.000 төгрөг буюу зөрчилд хамаарах бараа эсвэл үйлчилгээний үнийг тав дахин үржүүлсэнтэй тэнцэх дүнгээр өсгөж болох, маш ноцтой зөрчилд 210.000.000-2.100.000.000 төгрөг буюу зөрчилд хамаарах бараа эсвэл үйлчилгээний үнийг арав дахин үржүүлсэнтэй тэнцэх дүнгээр өсгөж болох торгууль ногдуулахаар тусгажээ.
Түүнчлэн хэрэглэгчийг өөртөө татах зорилгоор зохион байгуулдаг урамшуулал, сугалаат худалдаа болон интернет, явуулын худалдаагаар хохирсон хэрэглэгчдийг зохицуулах хууль эрх зүйн орчин байдаггүй байсан. Тэгвэл уг хуульд уг байдлыг хэрхэн зохицуулах талаар хуульд шинээр тусгажээ.
Т.Буянаа
Зочин · 2015/12/22
ailuudaas bainga iluu mungu alba tatvar shig avdag, tuluhgui bol tog tasalj bgaad luivar hiideg osnaak-uudad taarsan huuli bn daa. zuv bn.
Зочин · 2015/12/22
Бусад хууль тогтоомжуудтайгаа уялдахгуй хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийг л барьж шийдвер гаргадагаас болж ажил хийдег нь хохирч, амаа билуудеж енд тенд херуул хийж хожоо хайж явдаг хуний ашгийг немехее боль
ganbat · 2015/12/22
zob bna