"Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч А.Отгонбаярт шагналын хур буугаад байгаа юм. Тодруулбал, БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр СУИС-т төлбөргүй суралцах урилга гардуулсан. Тэгвэл өнөөдөр "Сайдын 100 өдөр" нээлттэй өдөрлөг Барилга хөгжлийн төвд өнөөдөр зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ үеэр З.Баянсэлэнгэ 100 хоногийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, А.Отгонбаярт Тэргүүний барилгачин цол тэмдэг олгох гэж буйгаа хэвлэлийнхэнд дуулгав.

Гэтэл өдөрлөг болоход баргил хоолойтой барилгачин залуу "олдсонгүй" ээ. "А.Отгонбаяр уг нь ирсэн байсан ч шагнал гардуулах үеэр алга болчихлоо. Яагаад шагналаа аваагүйг мэдэхгүй байна" хэмээн тус яамныхан хариулт өглөө.

О.Ариун