Хөтлөгч Р.Нямбаярын бэлтгэн хүргэдэг нэвтрүүлгийг үзэгчид шимтэн үздэг. Телевизийн нэвтрүүлгээсээ хойш онлоайн буу халалтыг түгээж дуучин С.Сэрчмаатай хамтран "NB&SAlly" цахимаар амжилттай хүргэж дуусгасан билээ.

"NB&SAlly" нэвтрүүлгийнхээ бүх зочдыг урин төгсөлтийн партиг хүртэл хийж шуугиан дэгдээсэн хөтлөгч маань жүжигчин Г.Золзаяатай хамтран "Хайртай" нэвтрүүлгээ олонд түгээж эхэлсэн. Тэгвэл тэсэн ядан дараагийн дугаараа үзэхийг хүлээж байсан үзэгчдийн сэтгэл гонсойх мэдээг хөтлөгч залуу дуулгалаа.

"Радиогийн байрнаасаа камер, хард дискүүдээ алдчихаад шинэ дугаараа оруулж чаддагүй ээ...Сүхбаатар дүүргийн цагдаа нар шалгаж байгаа юм байна.Манай цагдаа нар мундаг юм чинь олчих байлгүй дээ...Камер шүүгээд олчих байх гээд найдаад л байгаа шүү" хэмээсэн юм.

О.Ариун