Дэндэв "ичээ"-нээсээ гарчээ
2015/12/22
“Тусгай салаа” киног үзээгүй, тэр кинонд автаагүй хүн үгүй гэхэд болно. Киноны дууг нь найман настай балчираас наян настай буурай хүртээл амандаа аялж дуулж байсан нь саяхан.
Тус киноны гол дүр болох Дэндэвийн дүрийг сэтгэлд хүртэл амилуулсан жүжигчин Т.Эрдэнэбаярыг бид сайн таньдаг болсон. Хөдөөгийн залуугийн дүрийг чадварлаг бүтээсэн тэрбээр унаган хотын хүү. Тэрбээр үеийнхээ нөхдөөс ур чадвар, энгийн байдал, даруу зангаараа ялгарч, олны хайрыг татсан. Тухайн цагаас хойш шинэ жилийн захиалга, реклам сурталчилгаанд тоглох саналд ихээхэн дарагдсан гэнэ лээ.
Тэгвэл шинэ жилийн үдэш айсуй энэ өдрүүдэд урлагийнхан ихээхэн эрэлттэй байгааг хэн хүнгүй мэднэ. Дэндэв ч бас ичээнээсээ гарч шинэ жилд уригдах болсон байна.
О.Ариун
Зочин · 2015/12/24
Аятайхан дуулдаг энгийн сайхан "Монгол" төрхтэй залуу