“Хувь тавилангийн ээдрээ” олон ангит уран сайхны киноны гол дүрд тоглож олны танил болсон Г.Золзаяаг уншигч та андахгүй биз ээ. Тэрбээр өмнө нь “Sound of kiss” охидын хамтлагт дуулдаг байсанг дууг нь сонссон залуус л танина. “Шүрэн бугуйвч”, “Итгэл”, “Амьдралд тавтай морил” киноны туслах дүр, “Амьдрал чиний төлөө” олон ангит кинонд тус тус тоглосон. Түүнчлэн "Хуримын сюрприз", "Зүүдэнд ч оромгүй явдал" зэрэг кинонд тоглож үзэгчдийн эчнээ танил болоод авсан хөдөлмөрч нэгэн.

Жүжигчин бүсгүй маань өөрийн гэсэн солантай болсноос хойш гоо сайхан болоод үсэндээ ихээхэн өөрчлөлтийг хийх болсон.

 

 

Бүсгүйчүүдийг дуу алдуулан хуйлруулж буй бүүлийн үеийн үсний стиль бол омпора будалт. Саяхан л олон эмэгтэйн хүсч буй будалтаар үсээ гоён явсан жүжигчин бүсгүй маань богино үсээ санасан бололтой. Түүний ээлжит хувирал олонд нээх их таашаагдсангүй ээ. Гэхдээ мэдээж бусдад таалагдах үгүй нь ямар хамаатай юм түүнд л өөрт нь зохиж байвал болоо доо. Цахим хуудсаараа өөрийнхөө шинэчлэлт хувиралаар дамжуулан салоноо рекламдчихдаг жаатай хүүхэн шүү.

Д.Ана