Өнөөдөр Brotherhood нэгдлийн ахан дүүс буян хийж сайн үйлсийг бүтээлээ. Тодруулбал, "Шинэ үе" продакшны жүжигчид Хөх хотод аялан тоглолтоор явж байхдаа зам тээврийн осол гарч, жүжигчин Т.Билгүүн амиа алдсан. Өнөөдөр талийгаачийн төрсөн өдөр тохиож байгаа юм байна. Иймд найзууд нь нэгдэж худгийн усыг иргэдэд үнэгүй тарааж, олон хүүхэдтэй, эмзэг бүлгийнхэнд нүүрс тараасан юм.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай