Зам, тээврийн сайд М.Зоригт өчигдөр өөрийн твиттер хуудсандаа өөрийг нь таниагүй ажилтныхаа талаар жиргэжээ. Түүнийг сайд болмогцоо салбарынхаа мөнгө, санхүүтэй холбоотой бүх харилцааг өөрийн банк руу төвлөрүүлсэн гэсэн ноцтой баримт ил болсон.

Мөн нарийн мэргэжил шаарддаг иргэний агаарын тээвэр, иргэний нисэхийг бүтцийн өөрчлөлт нэрээр бужигнуулахаар зэхэж байна гэсэн мэдээлэл ч хэвлэлийн хуудсаар хөврөөд эхэлсэн. Ямартай ч М.Зоригт сайд фэйсбүүк, твиттертээ зоригтой зураг хийдгээрээ сошиал ертөнцөд “од” болоод байна. Хэрвээ үнэхээр ажилтан нь салбарынхаа сайдыг таниагүй бол “Фэйсбүүк”, “Твиттер”-ээс сайдын шинэ гадна дүр төрхийг хараагүй бололтой. Гэлээ ч ер нь хэн л төрийн сайд хүнийг ийм малгай, нүдний шил зүүгээд салбарынхаа ажилтай танилцана гэж сэтгэх билээ.

 

Б.Төгөл