Налайхад МИ8 нисдэг тэрэг осолджээ. Тодруулбал, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг өчигдөр шөнийн сургуулилтын нислэг хийх үедээ осолдсон гэнэ. Ослын буулт хийсэн гэсэн мэдээллийг Батлан хамгаалах яамны төлөөлөгч өгөв. Нисдэг тэрэг шөнийн сургуулилтын нислэг хийж байсан аж.

Албан бус эх сурвалжийн мэдээгээр ослын улмаас нэг хүн амиа алдаж, арав гаруй хүн бэртэж, гэмтсэн гэв. Гэмтсэн хүмүүсийг урд шөнө нийслэл хот руу авчирчээ.