Эхнэрээ ингэж итгэл алдана гэж санасангүй…
2013/08/09
Би нэгэн төрийн байгууллагад ажилладаг. Эхнэр минь Нарантуул захад бусдын лангуу дээр наймаа хийдэг байсан. Нэг л өдөр лангууг эзэн нь авснаар бид Барс зах дээр лангуу авсан.
Гэрээс их холоо. Удалгүй сарын дараа эхнэр минь нэг л биш болоод эхэлсэн. Би ч уурласан биш улам холдуулчихав. Уурлах маргалдах тусам бидний хоорондох зай холдсоор эхнэр минь шоудах нь ихсээд сүүлдээ бүр гадуур хонох болов. Гэртээ байх үедээ гадаа жорлонд ороод утсаар яриад таг болно. Хэлэхээр хардлаа гэнэ, инээнэ. Би ч үгүй байлгүй дээ гээд итгэнэ. Наадмаар гэр бүлээрээ бид кино үзэж талбай орж орой хошин шог үзэцгээсэн. Тэгэхэд эхнэр гарч гүйгээд их л сонин байдалтай, утсаар яриад. Тараад эгч даралт ихсээд ажил дээрээ байна би явлаа гэхээр харих замд юм чинь хамтдаа явна гэлээ. Эгчийнх ажил тарсан байсан шууд гэртээ харьсан. Удалгүй эхнэр утсаар ярьж байгаад найзууд дуудаж байна би явлаа гэхээр нь орой 12 болж байхад ямар баар байхав гээд явуулсангүй. Эхнэр дурамжхан бас уурлах санаатай. Утсыг нь шүүрээд мессежийг нь унштал -Би худлаа хэлж гарах хэрэгтэй байна гэсэн байхаар нь уур хүрээд нэрийг нь хартал эхнэрийн сайн найзийн нэр гэтэл дугаар нь зөрөөд байдаг. Тэр хүнтэй өдөржин ярьсан байсан. Би ч билет аваад хүүхдүүд энээ тэрээ гээд анхаараагүй. Утас дуугарахаар нь автал эрэгтэй хүн айж эмээсэн зүйлгүй эхнэртэй минь ярьна гэнэ. Огшоод л явчихлаа… Уурлалаа тэр залуу ч уусан байдалтай би ч загнаад утсаа таслав. Гэтэл байнга залгаж харин доромжилдог байгаа. Эхнэрээсээ энэ хэн бэ гэхээр дуугардаггүй. Эхнэрээсээ гуйлаа хүүхдүүдээ бодоод одоо удахгүй 40 хүрлээ амьдралаа бодъё гэж их гуйлаа. Эхнэрт их нөлөөлсөн бололтой, эхнэртээ тэр хүнээсээ харьцаагаа тасал гэлээ эхнэр зөвшөөрлөө. Би ч урьдахаасаа илүү эхнэртээ халамжтай хайртай боллоо эхнэрт таалагдаж байсан ч хэтрээд байна хэт нялуун байна гэдэг. Харин эргээд надад нэг л хөндий. Би ч хэллээ зарим зүйлд дээр уурлахгүй юман дээр битгий бачимдаад бай гэх юм. Нэг л тоохгүй. Гэтэл саяхан утсыг нь аваад үзтэл холбоотой хэвээр байх юм. Их л гомдлоо надад хэлэхдээ харилцаа холбоогоо тасалсан гэж хэлсэн. Одоо салах л үлдэж байна даа. Эхнэр гэр бүлдээ их хайртай юмсан. Надад үнэхээр их хэцүү байна яахав залуу сайхан хүүхэн олдоно гэж найзууд хэлэх л юм. Гэтэл надад нэг л хэцүү байна. Тэр залуу нь эхнэрээс 5 насаар дүү юм билээ. Найзууд болохоор залуу хүн удахгүй эгчмэд хүүхнээс сонирхол нь буураад залуу охид сонирхоно доо. Тэр үе чамайг гээд ирнэ гэх юм, тийм цаг хугацаа байхгүй л байх. Миний хувьд жинхэнэ шийдвэр гаргахад хүнд байна даа. Яахаа ч мэдэхгүй байна. Ажлаа ч хийж чадахгүй анхаарал төвлөрөхгүй байна. Одоо яах вэ?