Замын түгжрэл, утаанаасаа Монгол салж чадахгүй нь бололтой. Ийн хэлэхийн учир нь энэ сарын 23-нд ажил тарах үеэр багшийн дээдийн автобусны буудлаас гадаад хэргийн яам хүртэлх замыг цагдаа нар хаачих юм.

 

 

 

 

Өвлийн хүйтэнд хөлдчихгүй харих гэсэн иргэд эхний ирсэн автобусанд чихэж аваад л суулаа. Гэвч 18:05 минутад автобусанд суугаад 20:10 минут хүртэл бүтэн хоёр цаг нам зогсож байж арайхийн Blue Sky-н харалдаа ирэв. Энэ хооронд нөгөө пиг дүүрэн чихсэн автобусанд цөөхөн хүн үлдлээ.

 

 

 

 

Хөөрхий зам хаасан нөхдүүдийн өмнөөс нийтийн тээврийн жолооч ах иргэдээс ихээхэн зэмлэл хүртэж элдвээр хэлүүлэх нь энүүнхэнд. Жолооч ахаас зам яагаад хаачихсан талаар тодруулахад, "Өө сайд, дарга нараа гэрт нь хариулах гээд ажил тарахын үед энэ замыг хаачихдаг. Сүүлийн үед ингээд л хаачихдаг болсон. Одоо их дэлгүүр хүрчихвэл цаашаа ямар ч түгжрэл байхгүй байна" гээд хянагч самбараа хараад зорчигчдоо одоо буухгүй байхыг анхааруулж байсан юм.

Хүмүүс бууж л байвал надад сайн гэхээр нь яагаад "зам нээгдээд хурдан дараагийн буудал дээрээ очоод хүнээ дүүргээд авбал ашигтай ш дээ" гэлээ. Бодоод байсан жолооч ахын зөв юм байна. Багшийн дээдийн автобусны буудлаас суусан бүх зорчигч цахим картаа уншуулж, бэлэн мөнгөө хайрцаганд хийгээд л орж ирсэн. Харин тэд нэг газраасаа хөдлөхгүй зогссон нийтийн тээврээс буухдаа нэг ч хүн мөнгөө авья гэж хэлээгүй бууж одоцгоосон юм.

Ингээд зам нээгдэж автобус давхисаар мөнгөн завъяагийн буудал дээр ирэв. Үнэхээр жолоочийн хэлснээр талбайгаас цааш түгжрэл байсангүй. Энэ байдлыг хэдэнтээ харж өөрийн биеэр мэдэрсэн. Хотын дарга аа! иргэд өвлийн хүйтнээр "хөл дүүжлэх унаагүй боллоо" дэлгэрэнгүй унших боломжтой.

Өвлийн хүйтэнд ард түмнээ бодолгүй зам хааж ямбалдаг эрхэмүүд одоо энэ үйлдлээ зогсоовол яасан юм бэ??? Манай улсаас өөр төв замаа хааж байгаад гэртээ харьдаг улс төрчид үгүй. Харин ч ард иргэдтэйгээ ойр байна гэж сонгуулийн уриа лоозондоо хэрэглэж улиг болтол сурталчилдаг байснаа та нөхдүүд мартжээ. Урин дулаан цагт иргэд чинь алхаад гэртээ харьчихна. Гэтэл ес эхэлчихсэн хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүд алхаж явмааргүй байна.