“ЧАЙНА БИЗНЕС ЦЕНТР” ХХК нь “Нэг Зам Нэг Бүс –2016” БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Монгол улсад ирэх оны нэгдүгээр сарын 18-22-ны хооронд таван өдрийн турш "Туушин" зочид буудалд зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Уг форум уулзалт нь БНХАУ болон Монгол улсын хоорондын эдийн засаг, техник, соёлын харилцааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашлаад Монгол улсад хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын зах зээлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Энэхүү уулзалтанд Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой БНХАУ-ын болон ХонгКонгийн компани, аж ахуйн нэгжүүд, хувиараа бизнес эрхлэгчид, хувь хүмүүс урилгаар ирж оролцох аж.

Мөн БНХАУ-н аж ахуй нэгжүүдийн хилийн чанад дахь хөрөнгө оруулалтад бүх талын үйлчилгээ дэмжлэгийг үзүүлэхийн тулд “MCIIC”ХХК нь “YINGKE” олон улсын хуулийн фирмийг Монгол улс дахь албан ёсны онцгой эрхтэйгээр “YINGKE MONGOLIA”-г байгуулаад байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Үйлчлүүлэгчдийнхээ ашиг сонирхолыг хуулийн хүрээнд хамгаалах, олон улсын гэрээ конвенцид нийцүүлэх, эрх зүйн зөв орчинг бүрдүүлэх зэрэг олон талт шаардлагын дагуу “Чайна Бизнес Центр” ХХК нь “YINGKE” хууль зүйн фирмтэй хамтран ажиллаж байна.Энэхүү хуулийн фирм нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд хууль эрх зүйн цогц үйлчилгээг үзүүлхээс гадна Монголын аж ахуй нэгжүүдэд БНХАУ-н “YINGKE” хуулийн фирмийн 70 мянга гаруй харилцагч аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг бий болгох юм.

Форумд оролцсоноор,

  • БНХАУ-н олон улсын хууль зүйн тоомоохон фирм болох 70 мянга гаруй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажилладаг, 4000 гаруй хуульчидтай “YINGKE” хуулийн фирм Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газар болох “Өмгөөллийн Инкэ”ХХК –ыг нээж байгаа ба та хамтран ажиллах боломжтой болно.
  • Хөрөнгө оруулах хүсэлтэй компаниудад өөрийн бизнесийн төслийг танилцуулснаар хамтран ажиллах түншээ сонгох
  • Танай бизнесийн төсөл хөрөнгө оруулалт татах хүртлэх хөрөнгө оруулагчдын салбарын форум уулзалт бүрт үнэ төлбөргүй оролцох эрхтэй болно.
  • БНХАУ –ын “YINGKE” фирмийн We Chat платформд танай компанийн талаархи мэдээллийг байршуулах болно. Тус платформоор өдөрт 5000 гаруй бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчид зочилдог томоохон электрон сүлжээ юм.

Форум уулзалтанд оролцсоноор таны бизнест дараах боломжууд нээгдэх юм. Үүнд:

  • БНХАУ-ын болон ХонгКонгийн Хөрөнгө оруулалгчдаас хөрөнгө оруулалт татах
  • Хоёр орны хууль эрх зүйн нэгдсэн зөвөлгөө авах
  • БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах
  • Хөрөнгө оруулалт татах хүртлэх чуулга уулзалт форумд үнэ төлбөргүй оролцох