Монголын олон сайхан бүсгүйчүүдийн нэг бол УДЭТ-ын Жүжигчин Г.Отгонцэцэг. Тэрбээр анх тайзнаа “Хувьсал” продакшны “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Сэцэнгийн дүрээр үзэгчдэд танил болсон. Үүнээс хойш Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаар сар минь баяртай”, “Нэг л уучилъя”, “Би хүсэхгүй байна”, “Миний хайрыг хүлээ”, “Парисын Дарь Эхийн сүм”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга”, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх”, “Мэлмий,” “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1", Орхидос 2”, "Аюултай харилцаа" зэрэг жүжиг, кинонд туслах болон гол дүрүүдийг бүтээсэн юм.

Харин сүүлийн үед драмын театрын тайзнаа ч харагдахаа больсон. Тэгвэл тэрбээр ээж болсон гэнэ шүү. Энэ талаараа өөрийн инстраграмм хуудаснаа ийн нийтэлжээ.

Жүжигчин бүсгүйдээ уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе.

Д.Ана