Мягмар гаригт буюу маргааш Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн баярын өдөр тохионо. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй. Тиймээс маргааш автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм. Тодруулбал, автомашины улсын дугаар нь 2, 7-гоор төгссөн бол маргааш замын хөдөлгөөнд оролцох боломжтой.